8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Вэйсел Акчайтай холбоотой нууцын зэрэглэлтэй асуудал байгаа

2018-08-08 09:02:00

Вейсел Акчайг хулгайлсан хэргийн эргэн тойронд....

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнгөрсөн сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних этгээдүүд хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Энэхүү үйл явдалаас хойш 10 гаруй хоног өнгөрсөн ч ЦЕГ-аас түүнийг хулгайлахыг завдсан этгээдүүдийг олоогүй байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл хийх үеэр " Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "гадаад царайтай хүнийг нүүрэндээ маск зүүсэн, үл таних гурван этгээд машиндаа хүчээр суулгаж авч явлаа" гэж иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн.Үүний дагуу Эрүүгийн Цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн мөрдөн шалгах хэлтэс болон Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг гарч ажилласан. Турк сургуулийн захиралтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгууллаттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хуулийн 13.2.1 заасны дагуу хүнийг хулгайлах гэмт хэрэг, бүртгэлийг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг эрүүгийн хуулийн 13.2.1 зүйл анги нь хүнийг хулгайлах буюу тийм нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон тохиолдолд нэгээс таван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар тухайн гурван этгээдийг олж тогтоосон зүйл байхгүй. Турк сургуулийн захирлыг хамгаалалтанд авсан" хэмээн мэдээлэл өгсөн. 

Мөн тус хэргийн талаар Турк улсаас манай улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал хэвлэлд ярилцлага өгөхдөө " "Эмпати сургуулийн захирал Вейсел Акчайг Турк улс гэмт хэрэгтэн гэж үзэж эрэн сурвалжилж байгаа. Туркийн хууль хяналтын байгууллагын хүсэлтийн дагуу түүнийг Турк руу шилжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа тавьсан байдаг. Хүсэлт хүргүүлсэн нь саяхны явдал биш. 2013 оноос хойш хүсэлт тавьсан байдаг. Иргэн Вейсел Акчай Туркийн хууль шүүхийн өмнө очиж зөв буруугаа тогтоолгох асуудал бий. Харин энэ хүнд Монголын хууль хяналтын байгууллага ямар арга хэмжээ авах нь тусдаа зүйл. Одоо Вейсел Акчай Монголд байгаа болон эсвэл аль нэг тийшээ явсан эсэхийг бид мэдэхгүй" хэмээн хэлсэн байна. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос  долдугаар сарын 27-ны өдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар тодрууллаа.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Өглөө хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсан. Прокурорт танилцуулаад цагдаа нар хойноос нь шалгасан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн үйл явц явдал болсон. Нарийвчилсан шалгалтыг цагдаагийнхан хийж, прокурор хянаж байгаа. Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
asdad
uhsen sdaaaaaaaa............ugluu hun alga bolloo gedeg medeelel avsan ch geh shig....jiriin neg hun alga bolj hulgailagdval oort chin medeelel yag l ochj haragdana sdhe
2018/08/08 202.179.30.194
Дао Фан
Нууц гэхээр Нямдорж гуай өөрөө хуйвалдаанд оролцсон болж таарч байна.
2018/08/08 202.9.42.1
  • Recent
  • Most Read
  • Most Comment