8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Усны ослоор 63 хүн амиа алджээ

2018-08-08 09:58:10

Он гарсаар наймдугаар сарын 06-ны өдрийн байдлаар 16 аймгийн 37 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 53 удаагийн усны осол гарч, 63 хүн амь насаа алдаад байна. Үүнээс 15 нь хүүхэд, 48 нь насанд хүрэгсэд байгаа юм.

Мөн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-нд зарим газраар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Түүнчлэн, -Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл