Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлт хүлээн авах хугацаа өчигдөрөөр дуусгавар боллоо. Тодруулбал, нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг 14 нам өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хороо 2018 оны наймдугаар сарын 12-ны дотор энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргана. Тодруулбал,
- Монгол Ардын Хувьсгалт Нам,
- Хөдөлмөрийн Үндэсний Нам,
- Ардчилсан Нам,
- Дэлхийн Монголчууд Нам,
- Үнэн ба Зөв Нам
- Монгол Ардын Нам,
- Монголын Ногоон Нам,
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам,
- Монгол Үндэсний Ардчилсан Нам,
- Зон Олны Нам,
- Монгол Консерватив Нам,
- Иргэний Зориг-Ногоон Нам,
- Ард Түмнээ Хайрлая Нам,
- Бүгд Найрамдах Нам