Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэх аж. Одоогоор гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, 2018-2024 онд хилийн чанадад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулж, Засгийн газар дэмжсэн байна. Ирэх жилүүдэд Моксва, Тяньжин, Сөүл, Брюссель зэрэг хотод Монголын худалдааны төлөөлөгчийн газар ажиллана гэдгийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Засгийн газар хуралдаж байна
2018-08-08 10:53:22