Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжин өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн Засгийн газар нь хууль зөрчиж, эх орноосоо урвасан хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд Засгийн газрыг огцруулах талаар шүүхэд өгнө гэв. Учир нь Хэнтий аймагт алт олборлох Австралийн “Гутайн Даваа” компанид тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн Увс аймгийн (Увс аймаг 19 сумтай) 14 сумын хамрах хэмжээний буюу 19724.28 мк2 талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголия гладвилл увс петролиум” компанид хууль зөрчин зөвшөөрөл олгосон гэв. Тиймээс Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд, УИХ –ын Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлан Шийдлийн засгын газрыг огцруулахаа мэдэгдлээ.
Засгийн Газрыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ
2016-02-15 15:33:00