Цагаан сарын шинийн 01-ны өдөр цаг агаар тогтнуун байсан ч дараахь өдрүүдэд ихэнхи нутгаар шуурга салхитай хүйтэн байсан. Баярын өдрүүдэд нийслэлээс хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байв. Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд золголт хийхээр явсан 65 настай эрэгтэй Д осгож нас баржээ. Дээрх хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба нас барсан иргэнийг согтолттой байсан эсэхийг шалгаж байгаа гэлээ. Хамгийн сүүлд өнөөдөр 11 цагийн орчимд Улаанбаатраас Төв аймаг руу золголт хийхээр яваад ор сураггүй болсон таван иргэнийг эсэн мэнд олсон талаар ОБГ-аас мэдээлсэн.