8o
Улаанбаатар хот
mobile menu

Тарваган тахлаас сэргийлж 24 цагаар хяналт шалгалт хийж байна

2018-08-09 10:46:00

Мэргэжлийн хяналтын албаныхан цагдаагийн посттой хамтран нийслэл рүү орж байгаа зорчигчдын хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавьж шалгалт хийж байна. 17 аймгийн 130 гаруй сум тарваган тахлын байгалийн голомттой гэдгийг ч анхааруулсаар байгаа. Он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн байна. 

Хамгийн сүүлд гэхэд найман настай хүү тарваганы түүхий давсаг залгисны улмаас тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн ч, тахлын халдварын шинж илрээгүй байна. Гэвч тахлын эрсдэл арилах болоогүй. Сүүлийн үед хууль бус ангийн мах нууж нийслэлд оруулж ирэх, улмаар бусдад зарах худалдах, өөрсдөө хорхог боодог хийж идэх тохиолдол гарсаар байгаа тул тарваган тахлаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Тарваган тахлын эсрэг вакцинжуулалтыг орон даяар өрнүүлж, 90 гаруй хувьтай үргэлжилж байгааг Мал эмнэлэг Зоонозын газраас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл