8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-д суралцах виз мэдүүлэх иргэдийн анхааралд

2018-08-09 17:18:00

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн 8 дугаар сард огцом өсчээ.

Улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг тул БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр аль болох эртнээс визээ мэдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна. 


БНХАУ-ын ЭСЯ нь 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болно. 
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл