8o
Улаанбаатар хот
mobile menu

​Сувилагчийн дүр эсгэн залилан хийжээ

2018-08-10 09:04:10

Цахим сүлжээгээр “Улсын эмнэлгүүдээр явж, хүмүүсийн хараа хяналт сул байгааг далимдуулан хулгай хийдэг эмэгтэйн талаар таньж мэдэх хүн байвал мэдээлэл өгнө үү” хэмээн нэгэн иргэн хүсчээ. Тэрбээр хулгайч эмэгтэйд өөрийн утсаа алдсан бөгөөд бусдад анхааруулга болгох үүднээс энэхүү сэрэмжлүүлгийг өгч байна.
Тус хэрэг энэ сарын 03-нд өдөр Баянгол дүүргийн долоодугаар төв эмнэлэг буюу Хүүхдийн эмнэлэгт гарчээ. Гомдолтой байгаа тус хүний хүүхдийнх нь бие муу, сахиад сандарч зовж байхад зурган дээр гарч буй эмэгтэй сувилагчийн дүрд хувиран тусламж үзүүлэх гэж байгаа мэт ойлгуулан гар утсыг нь авч, хулгайлан зугтаасан.

Хохирсон эмэгтэй “Эмнэлгийн камерын бичлэг албан ёсны баталгаатай. Мөн цагдаад гомдол гарган өгсөн байгаа тул бусдад анхааруулж, сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү зураг, бичлэгийг олон нийтэд дэлгэж байна. Энэ хүүхнийг таньж мэдэх хүн байвал БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст яаралтай мэдэгдэнэ үү” хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment