8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Мөнхшүр: "Хүн нас барлаа" гэсэн дуудлага 21:45 минутад ирсэн

2018-08-10 11:41:00

Өчигдөр буюу 8-р сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал,
Баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь  тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга 38 настай  Г гэгч байсан бол уг хэргийн сэжигтнээр, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Зам тээврийн яамны байрны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага 21:45 минутад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж шалгахад  эрэгтэй Г нас барсан болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаах үйл ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч болон хэрэгт холбогдсон хүний талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цнд
Уб н гудамжинд хүн үхэх нохой үхэх 2 адилхан үзэгдэл. Саяны энэ аллага бол авилгад идэгдсэн энэ төрийн балаг
2018/08/11 66.181.160.12
Ха
Ажил хийх уурэгтэй болохоос "дарганцардах" есгуй. Монгол хэл хэтэрхий гажсаны гайг боловсролгуй, онгироо тэнэг пацанууд амьдралаа харуулж байна. Дарга гэдэг уг угийн ундэс нь томрохдоо биш!!!
2018/08/10 103.14.38.130
ГИННЕССИЙН НОМОНД БҮРГҮҮЛЬЕ
ТӨРИЙН НУУЦАД ОРУУЛААД ХААГААД МАРТАГНАНУУЛНА ДАА.
2018/08/10 103.111.68.3
ГИННЕССИЙН НОМОНД БҮРГҮҮЛЬЕ
АВЛИГАЛАА БУЦААЛДСАН НЬ ТОДОРХОЙ БАЙНА.
2018/08/10 103.111.68.3