8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

2018-08-10 12:40:00

 

2018 оны долдугаар сарын 16-аас 21-ний өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар хотын гол болон туслах замуудад томоохон эвдрэл гэмтлүүд гарсан. Ойролцоогоор 12 мянган метр квадрат нүхэн эвдрэл гарсан гэсэн судалгаа байна. Үүнийг 14 аж ахуйн нэгж компани зургаан багт хуваагдан засварлаж байгаа бөгөөд үүнд “Улаанбаатар Зам Засвар Арчлалтын Газар” ОНӨААТҮГ дөрвөн бригад ажиллаж байна. Үер устай холбоотой гудамж, замууд дээр цугласан их ус, шалбаагыг Геодези, усны барилга байгууламжийн газраас есөн бригад 24 цагийн шуурхай бүлгүүд газар дээр нь соруулах арга хэмжээ аван ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд зам арчлалтын ажлууд 90 хувьтай, явган хүний гарц, сургууль орчмын тохижилтын ажлууд хийгдээд 80 хувьтай явж байна. Энэ сарын 25-н гэхэд авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусахаар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Dari ehiin zamaa ynzlaachee luiwarchidaa
2018/08/11 103.10.21.116