Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гараад байгаа билээ. Хэргийн талаар эргэн мэдээлхэд, өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн байна.Тус хэргийн талаар ЦЕГ-аас 13.00 цагт мэдээлэл хийхээр болоод байгаа. Тэгвэл энэ асуудалд Зам тээврийн сайд асан М.Зоригт өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Миний санахад яаманд ингэх хүн байхгүй" гэсэн байна.