8o
Улаанбаатар хот
mobile menu

Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдаж Б.Махбал сэжигтэнээр татагдав

2018-08-10 13:04:00

Сэжигтэнээр татагдсан Б.Махбал гэж хэн бэ 

2018-08-10 13:04

Зам тээвэр хөгжлийн яамны байранд хүн амины ноцтой хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн. Зам тээвэр хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр  18.00 цагт  хоёр газрын даргадаа үүрэг өгсөн аж. Ажлаа хийж байсан хоёр газрын дарга дээр дахиад хоёр газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ архи ууж, архидан согтуурсан аж. Ингээд 21.00 цагийн үед яамны байрнаас дөрвүүлээ гарч, яамны хашаан дотор хоёр нь  муудалцаж, маргалдаж улмаар нэгнийхээ аминд хүрчээ. Тодруулбал, Маргалдсаны улмаас Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байна. Харин  хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүн нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал аж. Тэрбээр ажилд ороод удаагүй байсан аж. Тэрбээр өмнө нь Уул уурхай яаманд ажиллаж байгаад халагдаж байсан аж. 

М.Зоригт: Миний санахад яаманд ингэх хүн байхгүй

2018-08-10 12:22

Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гараад байгаа билээ. Хэргийн талаар эргэн мэдээлхэд, өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн байна.Тус хэргийн талаар ЦЕГ-аас 13.00 цагт мэдээлэл хийхээр болоод байгаа. Тэгвэл энэ асуудалд Зам тээврийн сайд асан М.Зоригт өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Миний санахад яаманд ингэх хүн байхгүй" гэсэн байна. 

М.Мөнхшүр: "Хүн нас барлаа" гэсэн дуудлага 21:45 минутад ирсэн

2018-08-10 11:41

Өчигдөр буюу 8-р сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал,
Баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь  тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга 38 настай  Г гэгч байсан бол уг хэргийн сэжигтнээр, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Зам тээврийн яамны байрны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага 21:45 минутад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж шалгахад  эрэгтэй Г нас барсан болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаах үйл ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч болон хэрэгт холбогдсон хүний талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
СОНИУЧХҮҮ
МЭРГЭЖИЛ БОЛОН УДИРДАХ УР ЧАДВАРААРАА ШААРДЛАГА ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙСАН САЙХАН БОЛОВСОН ХҮЧИН БҮХИЙ Л БУРУУГ ӨӨР ДЭЭРЭЭ ХҮЛЭЭН ОГЦОРЧ БАЙГАА НЬ ТУН БУРУУ ШҮҮ. ХАМГИЙН ГОЛ БУРУУТАН НЬ ТӨРИЙН НАРИЙН БИЧ
2018/10/07 64.119.27.192
ZOCHIN
БАТ-ЭРДЭНЭ САЙД АЖИЛ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХЭЛМЭГДЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
2018/10/07 64.119.27.192
ZOCHIN
БАТЭРДЭНЭ САЙДЫГ ОРЛОЖ ЧАДАХ САЙД ОЛДОХГҮЙ ШҮҮ.БУРУУГ БҮГДИЙГ НЬ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОН ТҮҮНИЙГ АЛБАН ТУШААЛД САНАЛ БОЛГОСОН УЛС ТӨРЧИДТЭЙ ХАРИУЦЛАГЫГ ТООЦОХ ХЭРЭТЭЙ БИШҮҮ.
2018/10/07 64.119.27.192
Зочин
Сайд өөрөө огцор. Мөн цуг архидсан 4 газрын даргыг бас огцруулаад дээр хүний амь хохироож байхад салгаагүй гээд хам хэргээр татаж ял оноо...
2018/08/11 64.119.20.42
Ха
Бегс долоосон хулгайчууд нэг нэгийгээ хуниа л биз. 1 арчаагуй хулгайч далд орж негее нь торны цаана орсон нь бидний ядарсан ард тумэнд хэрэг болж магадгуй. Нохойн зантангуудын нохойн ухлээ гэж !!!
2018/08/10 103.14.38.130
Zochid
Yamniihaa gazar heltesiin darga, Zahiral naraa muu udirdsan Turiin nariin bichegiin dargad arga hemjee avah blgui dee.
2018/08/10 66.181.160.117
БАЯА САХНАА ХОЁРТ
СУУЖ БИЕ БИЕНЭЭ АЛЖ ТАЛСАН ХЭРЭГТ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИЙМЭРХҮҮ АЖЛААР ХАНГАЖЭЭ ДЭЭ ТИЙМ ҮҮ???? АААН????? ТӨРИЙН НАРИЙН САЙДТАЙГАА ЯАМНЫ АППАРАТ ТЭРЧИГЭЭРЭЭ ЗАЙЛЭХ ЕСТОЙ
2018/08/10 202.70.33.242
БАЯА САХНАА ХОЁРТ
НОМООРОО БОЛ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА СОНГОЖ АВДАГ. ЗА, ОЙЛГОМЖТОЙ ИЙМЭРХҮҮ 60 ТЭРБУМЫХАНИЙГ СОНГОСОН БАЙЖ. ЗА ТЭГВЭЛ 4 ГАЗРЫН ДАРГА АРХИДАЖ. ХЭН АЖЛААРАА ХАНГУУЛЖ ЯАМАН ДЭЭР ТЭРШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ
2018/08/10 202.70.33.242