8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хариуцлагатай төрийг Хэнтий нутгаас..."

2018-08-10 14:17:00

Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд 14 нам оролцох хүсэлтээ СЕХ-д хүргүүлсэн билээ. Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ хүргүүлсэн 14 намыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.  СЕХ-ны шийдвэрээр 13 нам сонгуульд оролцох боломжтой болсон юм. Тодруудбал, 

1. Монгол Ардын Хувьсгалт Нам

2. Хөдөлмөрийн Үндэсний Нам

3. Ардчилсан Нам

4. Дэлхийн Монголчууд Нам

5. Үнэн Ба Зөв Нам

6. Монгол Ардын Нам

7. Монголын Ногоон Нам

8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

9. Монгол Үндэсний Ардчилсан Нам

10. Зон Олны Нам

11. Монгол Консерватив Нам

12. Ард Түмнээ Хайрлая Нам

13. Бүгд Найрамдах Намууд нөхөн сонгуульд оролцох эрхтэй болсон юм. 


Нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэгдсэн намуудад Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсгийг үндэслэн батламж гардууллаа. Дөнгөж сая МАХН нөхөн сонгуульд оролцохоор батламжаа гардан авлаа. Энэ талаар МАХН-ын ЕНБД Б.Тулга цахим хуудаснаа "УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох тогтоолоо Сонгуулийн Ерөнхий хорооноос хүлээн авлаа. Хариуцлагатай төрийг Хэнтий нутгаас.." хэмээн бичсэн байна. Ямартай ч, нэр дэвшигчээ сойх 13 нам батламжаа гардан авлаа. Батламжаа гардан авсан намууд хэнийг 42-р тойрогт сойх нь олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
"Ёстой гое нам" алга байх юм даа
2018/08/11 66.181.183.145
  • Recent
  • Most Read
  • Most Comment