8o
Улаанбаатар хот
mobile menu

Нөхөн сонгуульд орох намууд батламжаа гардаж авлаа

2018-08-11 12:05:00

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар 13 намыг бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу өчигдөр намуудад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг батламжийн хамт гардуулав.  Батламжаа гардаж авсан намууд 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрөөсе есдүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах юм.

Харин бие даан нэрээ дэвшүүлэгчид наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрийг дуустал нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах ёстой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл