8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал хариулж яваад сураггүй болсон охиныг үргэлжлүүлэн хайж байна

2018-08-11 13:05:00

Хөвсгөл аймагт иргэн Б-гийн охин М /13 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон хэрэг гарсан билээ. 

Энэ тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн цагдаагийн 7 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн  “Товог” уулын орчмоор 10 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт түр зогсоон эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment