8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийгмийн сүлжээнд ангийн махны зураг оруулвал торгуултай

2018-08-11 13:30:00

Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд  хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол газар гарсаар байгааг албаныхан онцолж байна. Уг нь гурван жилийн өмнөөс эхлэн тарвагыг хууль бусаар агнахыг хуулиар хориглосон байгаа юм.  Гэвч хууль бусаар агнаж, зургийг нь цахим сүлжээндээ тавьсаар байна. Хууль бусаар тарвага агнавал хуулийн ямар  хариуцлага хүлээхийг анхаарна уу. Тодруулбал, Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр  эр тарвага 170 мянган төг­рөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэ­мэг­дүүлэн тооцож торгоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
teged Nomguibayart anh helehgui yaasiin
dund huruu
2018/08/12 122.201.22.41
  • Recent
  • Most Read
  • Most Comment