8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны яндангаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна

2018-08-11 14:35:00

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, БОАЖ-ын Сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (JICA)-ын Жижиг, дунд үйлдвэрийг гадаадад хөгжүүлэх төслийн хүрээнд “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) тавьж хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл”-ийг ЗТХЯ болон НЗДТГ-тай хамтран 2017-2019 оны хооронд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК нь “Улаанбаатар хотын нийтийн тээврийн дизель автобусанд DPF шүүлтүүр тоноглож хөө тортог бууруулах судалгаа”-г ЖАЙКА-ын тусламжтай хэрэгжүүлэн Улаанбаатар хотод хүхрийн агууламж өндөртэй дизель түлшээр ажилладаг, хөө тортгийн ялгарал хамгийн ихтэй хөдөлгүүртэй нийтийн тээврийн их багтаамжийн автобусанд DPF шүүлтүүр тоноглож ашиглах боломжтой болохыг баталгаажуулжээ.

Төслийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар бааз болон Сутайн Буянт ХХК-ийн нийт 24 автобусанд DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттайгаар дуусгаж, хэмжилт, судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон холбогдох хүмүүс “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 3 дугаар баазад очиж төслийн хэрэгжилт, DPF шүүлтүүрийн суурилуулалт болон цэвэрлэх зуухны ажиллагаа, тортгийн хэмжилт, судалгааны ажлын явцтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Maluud
Yun tortogiig buuruulah gej ve.hotiin tuvuur ter har utaa hayj umhiigee unerduuleed bgaa avtobusuudiig hog deer hayah heregtei.Mungu oloh gej iim muu avtobusaar uilchilhee bolimoor bna.
2018/08/13 27.123.212.140
  • Recent
  • Most Read
  • Most Comment