8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-08-12 10:20:00

МАЛЧИД, ИРГЭД, АЯЛАГЧДАД ЗОРИУЛСАН МЭДЭЭ

Өнөө шөнө баруун, говь болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн өмнөд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 11-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, өмнөд хэсгээр 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment