8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

2018-08-12 13:00:00

УИХ-н гишүүн асан З.Баянсэлэнгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шүүх хурал хойшилжээ. Шүүх хурал өнгөрсөн 7 хоногт болох товтой байсан юм.

Түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад өмнөх Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх хугацаандаа “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн  хохирол учруулсныг тогтоосон юм. Улмаар АТГ-аас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хэрүүлч өвгөн
Энэ бүсгүй уг нь шударга л юмсан. Түүний удирдлагын дор ажиллаж байсан албан тушаалтангууд хуйвалдаж байгаад хийсэн хэрэг биш үү дээ. Арай ч дээ.
2018/08/12 66.181.160.97