8o
Улаанбаатар хот
mobile menu

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ

2018-08-12 16:00:00

Өнгөрсөн дөрөв дахь өдөр ЗТХЯ-ы байранд газрын дарга нар архидан согтуурч нэг нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Мөн өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг замаас гарсан осол гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ. Тодруудбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын удирдлагууд шуурхай хуралдаж байна. Тус хурлын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийх юм байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл