8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Сайнжаргал: Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!.

2018-08-13 09:05:00

Өнгөрсөн долоо хоногт Зам тээвэр хөгжлийн яамны байранд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ.  Тодруулбал, Тус яамны газрын дарга нар архи ууж архидан согтуурч маргалдсаны улмаас Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга .Гомбосүрэн амь насаа алдаж,  тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал сэжигтэнээр татагдаад байгаа. Тус хэрэгт хариуцлага хүлээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, мөн тус яамны дэд сайд, ТНБД мөн хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэн өгөхөө өчигдөр мэдэгдсэн. Хэрэг гарсанаас хойш сэжигтэн Б.Махбал байцаагдаж, цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа гэдгээс өөр нэмэлт мэдээлэл гараагүй байна. Анхны мэдээллээр талийгаачийг хутгалж хөнөөсөн гэсэн мэдээлэл гарсан ч зарим эх сурвалжийн хэлсэнээр зодож хөнөөсөн хэмээн хэлсэн байна. Энэ талаар талийгаачийн найз, “Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Т.Сайнжаргал гэх залуу твиттер хуудастаа нийтэлсэн байна. Хэрэг эцэслэн тогтоогдоогүй байгаа ч гэсэн талийгаачийн ар гэрийнхэн өгсөн мэдээллийг Т.Сайнжаргалын сийрүүлснээр  нэмэлт хачиргүйгээр та бүхэнд хүргэж байна.

Тэрбээр “...ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.

18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгчийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон.

Талийгчийг яамны гадна орхиж орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!.

Хэрэг явдал болсноос хойшхи мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээллэж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой. Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье. Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай. Дөрвөн хөөрхөн үрс нь нулимстай үлдлээ. Нэг айлын элэг бүтэн амьдралыг сүйтгэлээ” хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mahbal geed bfa6a nohryn zurgijg n yaagaad tavihgui bgaa jum be. Zuragyg n tavibal ard tumen jihshine
2018/08/15 87.123.194.15
зочин
Энэ Махбал гэдэг нөхөр ямар их танхай нөхөр вэ цагдаа байсан юм бол хүн алах юу ч биш юм б.на тэр хүний эхнэр 4.н хүүхдийг насаар тэжээлгэж насаар хорих хэрэгтэй одоо энэ шүүх яаж шүүдгийг харъя даа
2018/08/13 64.119.24.90
Зочин
ИНЕГ-ийн дарга удирлага дотор хүн зоддог хамар нармайг нь нээдэг хүмүүс байгаа шүү. Тэднийг цэвэрлээрэй. Хүрэлсүхээ.
2018/08/13 103.9.90.130
албан хаагч
Төрийн Албаны Зөвлөл хариуцлага хүлээж огцор. Ийм л төрийн удирдах албан тушаалтнуудыг сонгож томилуулсаар байж таарахгүй
2018/08/13 202.131.227.82
зочин
Ниэхийн дарга нараа өөрчлөөч ээ. ёсзүйгүй бүдүүлэг арчаагүй залуусыг дарга болгосныг бүгд мэдэж байгаа штээ
2018/08/13 103.9.90.130
Narantuya
Иргэдийнхээ аюулгүй байдал амь насыг хариуцан ажиллаж байх хууль зүйн сайд ч хариуцлага хүлээх ёстой шүү!!!@
2018/08/13 202.9.42.5
цаг цаг
Mөнгөтэй бол мэдлэг хамаагүй болсон монголын энэ нийгэмд шудрага зүйл үгүй болжээ,ес зүйгүй танхай хэн нэгэн баяны эрх хүүхдүүд мэдлэгээрээ биш муйхраар ажил хийж бга болхоор мэдлэгтэй нэг нь саад бол
2018/08/13 202.179.8.186
Лью Вей
Нисэхийн хүн зоддог хамар хугалдаг дарга нараа хэзээ өөрчлөх вэ? Хүн амины хэрэг гарахад тун ойрхон байна шүү.
2018/08/13 103.111.68.3