8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсаас олимпийн анхны алтан медальтан төрсөн өдөр

2018-08-13 09:08:00

Дэлхийн зон олныг нэгэн дээвэр дор нэгтгэсэн олимпийн наадамд оролцсон Монголоос аварга төрсөн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал ОУХМ Н.Түвшинбаяр “Бээжин-2008” Зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Казакстан улсын бөх А.Зиткийг ялж энэ өдөр Олимпийн аварга болж байсан билээ.Тэрээр Монгол эх орондоо "Бээжин-2008" Зуны XXIX олимпийн наадмын алтан медалийг авчирч, эх орон нэгтнүүдээ баярлуулж байсан цаг саяхан. Олимпийн тэнгэрт Монгол улсын алтан соёмбот далбаа мандаж, Монгол төрийн дуулал эгшиглэж байсан.  

Монгол Улсыг төлөөлж Хятадын Бээжин хотод зохион явагдсан 2008 оны зуны олимпод 29 тамирчин жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдэд хүч чадлаа сорьсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment