8o
Улаанбаатар хот
mobile menu

Осолдсон галт тэргийг өнөөдөртөө багтаан сэргээн засварлаж хөдөлгөөнийг нээнэ

2018-08-13 09:31:53

Байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байна.  Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин оролцож өнгөрсөн шөнийн турш ажиллалаа. 

Одоогоор зүтгүүрийн 1 секц, 4 вагоныг замаас холдуулаад байна. Үлдсэн зүтгүүрийн 1 секцийг удахгүй холдуулж замыг чөлөөлнө. Энэ ажилд Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк оролцож байгаа юм. 

Мөн өнгөрсөн шөнийн 03:00 цагт ирсэн Оросын сэргээн босголтын галт тэрэг ирээд байна. Замаа өнөөдөртөө багтаан сэргээн засварлаж хөдөлгөөн нээхээр төлөвлөж байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
uvgun zamchin
Осолдсон галт тэргийг өнөөдөртөө багтаан сэргээн засварлаж .....chadah uu huuhee? onholdson galt tergiig unuudurtuu zasvarlana geheer nasaaraa tumur zamd ajillasan uvgun bi neg l itgehgui bn.
2018/08/13 103.212.117.14