8o
Улаанбаатар хот
mobile menu

н.Батхишиг: Хүүгийн үхэлд Хурд групп буруугүй

2018-08-13 11:07:00

Энэ сарын 8-ны өдөр Хурд группын барилга дээр осол гарч нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэргийн талаар Хурд группын гүйцэтгэгт компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Төлөөлөгчид мэдээллийн эхэнд 8-ны өдөр гарсан ослын улмаас амиа алдсан 17 настай хүүгийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйсан юм. Мөн энэхүү барилгын осол нь Захиалагч Хурд групп болон Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарт ямар ч хамааралгүй. Осол гарснаас хойш энэ ослын талаарх хэргийг талаар олон нийтийн цахим сүлжээнд буруу ташаа мэдээлэл цацагдаж байгаа учраас ийнхүү мэдээлэл хийж байна. Өнгөрөгч 2017 онд барилгын 18 осол гарч 11 хүн амиа насаа алдсан байна. 

Осол гардаг өдөр  “Хурд групп” ХХК-ийн  аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК-ийн чингэлэг зөөж байсан кран унаж, 17 настай хүү амиа алдсан байна. 

н.Батхишиг: Хүү анх манай компани ажилд орохдоо таньдаг хүнээрээ дамжуулж орж ирсэн

Тус компанийн захирал н.Батхишигээс дараах асуултад хариулт авсан юм

-Талийгаач хүү тухайн осол болдог өдөр хүний ажил хийж байсан гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Талийгаач хүү өөр хүний ажил хийж яваад амь насаа алдаагүй. Осол гардаг өдөр өөрийн хариуцсан ажил болох  аж ахуйн хашааны бараа, материалыг эмхэлж, цэгцлэх ажлаа гүйцэтгэж байсан.

-Барилга дээр насанд хүрээгүй хүүхэд ажлуулах тухай хуулийн дүрэм, журам үаалт бий юу. Талийгаачийг 17 настай байсныг мэдэж байсан уу. Талийгаачтай танай компани хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу?

-Хүү анх манай компани ажилд орохдоо таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орсон.  Тийм учраас  учраас 17 настай гэдгийг нь мэдээгүй. Манай компанийн хүний нөөцийнхөн анзаараагүй юм билээ.

-Хүүгийн  ард гэрийнхэнд нөхөн төлбөр өгсөн үү. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна.  Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-Мэдээлэл хийж байгаа хүмүүс гарсан осолтой холбоотой асуудалд хариуцдлага хүлээнэ гэж байна. Тэгэхээр барилгын үйл ажиллагааг зогсооно гэсэн үг үү. Яг ямар зорилготой өнөөдрийн хурлыг хийж байгаа юм бэ? 

-Гарсан осол нь Хурд групп болон Сангийн сайд, УИ х-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хамааралгүй. Гүйцэтгэгч байгууллагад хамаарах асуудал. Тиймээс хүүгийн гэр бүлээс болон Б.Чойжилсүрэн нараас уучлалт гуйж байна. 

Мэдээллийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ цэнхэр пиджактай бүсгүй инээчихсэн байна уу би худлаа хараад байна уу эсвэл нөгөө эрүүл мэндийн сайд шиг инээмтгий царайтай бүсгүй юу
2018/09/20 202.55.184.18
O
Ter teneg avgai huuhdiin uheld hagartlaa bayarlaad bdgaaraa maliigaad ineej bna.
2018/08/14 172.58.59.188
зочин
Ичиж үхээсэй энэ тэнэгүүд,
2018/08/13 66.181.160.83
Дао Фан
ИНЭЭЖ БӨХИЙДӨГ ЮМ УУ?
2018/08/13 202.9.42.14
Zochin
Hezee mongol hun tolgoi gudailgaj bsiin. Ene bol zugeer haragdah baidal duuriaj bga huuramch uzegdel, busdiin sainiig duuriaj bai. Shal huh ineed hurchlee.
2018/08/13 150.129.143.83
muu
hun uhcheed bhad
2018/08/13 27.123.212.136
Zochin
Emgenel ilerhiilj baigaa yum bol ene emegtei yagaad ineegeed bgaa yum bol ?
2018/08/13 81.0.215.154
zochuin
Хамгийн их буруутай,Энэ *ХУРД* компаниас хүүгийн амь нэх.Өмнөөс нь бухимдаж үхлээ.,
2018/08/13 43.243.161.15
Bogs doloogchid
Bogs dolooj yalgadasaar xoolloj golog shig amidaragchid elbeg boljee,Ner torgyi doldoi bogs doloogchid,shivshig
2018/08/13 27.123.214.102
Zocbin
Энэ Чойжилсүрэн Увсын хазгай хэлт амиа бодсон бэртэгчин юм аа. Нэр төрдөө ямар их хайртай юм бэ. Хүүхэд үхчээд бхад.
2018/08/13 66.181.180.84
123
захирал нэрэндээ тохирох хариуцлагаа үүрч, асуудлаа мэдэж шийдэж чадахгүй бол зайлаач чи,
2018/08/13 202.21.115.78
123
Та нар яахаараа сайн мэдэхгүй гээд сууж байдгийн бээээ??? анзаараагүй бас таньдаг хүнээр дамжуулж орсон болхоор мэдэх ёсгүй юу эрхэм захирлаа. хэнд хамаарахыг нь шүүх тогтооно мэдрэл муутаа
2018/08/13 202.21.115.78
123
Энэ одоо юугаа ярьцгаагаад байнаа? Бүр гайхчлаа, танай компанид ажилд орж байгаа хүнийг таны хүний нөөцийн менежер анзаарахгүй байх ёстой юу????? Танай ажлын байран дээр хүн алтан амиа алдсан байна ,
2018/08/13 202.21.115.78
Zochin
Manai uhernuuded tongoij uuchlalt guih n zohihgui b.a shaal hudlaa odoo buuur hudlaa bolson boloogui uuchlalt guih mood delgereh n
2018/08/13 150.129.143.107
ХУРДад ажилтай бол ХУРД хариуцах ёстой.
Яагаад ХУРДАД хамаагүй гээд байгаа юм бэ? Хамаатайгаар барахгүй хамаатай юм байна
2018/08/13 103.229.122.99
Лёл
Сангийн сайдаасаа огцороо биздээ. Өөриинх нь хурд груп шүү дээ хамаагүй гэх утгагүй юм
2018/08/13 112.72.11.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment