8o
Улаанбаатар хот
mobile menu

Малын угаалгын ажил үргэлжилж байна

2018-08-13 15:01:57

Малын угаалгын ажил орон нутагт амжилттай үргэлжилж байна. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө бог малыг банндаж буюу усанд умбуулан угаадаг байсан уламжлалт арга хэмжээг сэргээж, зориулалтын зөөврийн тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-наас аймгуудад хүлээлгэн өгч байгаа юм. Энэ удаад салбарын төвийн бүсийн зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймагт уг төхөөрөмжийг үзүүлэх сургалт боллоо.

Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 225 ширхэг мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгснөөр нийт бог малын 30 хүртэл хувийг угаах буюу креолинжүүлэх боломжтой боллоо. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан салбар яам малаа аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх шат дараатай, олон төрлийн арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ юм.

Ийнхүү бог малыг бүтэн биеэр умбуулан угааснаар малын амьдын жин нэмэгдэж, арьс эрүүлжинэ. Паразит, шимэгч өвчнөөс урьдчилан сэргийлснээр түүхий эдийн чанар сайжирч, үнэ ханш нь өсөх түүнийгээ дагаад малчдын орлогыг нэмэгдэнэ гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллага онцолсон. Өөрөөр хэлбэл, нэгж малаас малчинд өгөх өгөөж 30 хувиар дээшилж, цаашлаад мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой манай улсын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх ач холбогдолтой учраас малын угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байгаад орон нутгийн малчид талархаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл