8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа

2018-08-13 15:41:59

Төрийн бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй, назгай үйл ажиллагааны улмаас сүүлийн үед нийгмийг цочроосон, бухимдуулсан асуудлууд шил даран гарч байна. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуулийг 60 тэрбумаар үнэлэн үнэмлэхүй олонхийн суудал авсан Монголардын нам төр, засгийн бүхий л эрх мэдлийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж,төрийн албыг арилжаалсан нь Монгол төрийн хууль дээдлэх ёс,төрийн үйл ажиллагааныүндсэн зарчмыг илт алдагдуулж, байна.

Монгол төрийн албыг сонгуулийн мөнгөний эх үүсвэр болгон илт хууль бус арга хэрэгсэл болгосны хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөөр хангагдсан байх ёстой төрийн албыг нам, танил тал харж, мөнгө төлсөн этгээдүүдээр сольж шургалуулсан нь өнөөдөр төрийн албыг үнэгүйдүүлж хариуцлага, ёс зүйг умартан байгаагийн тод жишээ болж байна.

  1. Төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой газар буюу Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь дэндүү хариуцлагагүй, ёс зүйгүй байдал газар авсны илрэл юм.
  2. Стратегийн чухал объект болох Төмөр замын байгууллагад хариуцлагагүй байдал газар авсаны улмаас байгалийн гамшгийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс зам харилцаа, нийтийн тээврийн аюулгүй байдал олон удаа зөрчигдөж, Монгол хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, төсөвт олон сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг нь иргэний дайнтай орнуудын хохирлоос даван гарах болсон нь туйлын харамсалтай.
  3. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны тусгай алба тусгай ажиллагаа явуулж хүн хулгайлсан үйлдэлнь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг уландаа гишгэсэн Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн маш ноцтой үйл явдал болсон. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” ОУНБ-д буусантай давхцаж байгаад өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар байхгүй байна.
  4. Монгол Улсын эдийн засгийн томоохон ачааг нуруундаа үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн стандарт банкинд зээлийн барьцаанд тавьсны улмаас Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, олон сая ам.долларын өрийг төлөх эрсдэлд оруулсны хохирлыг хэн, хэрхэн барагдуулах, цаашид Монгол Улс уг төлбөрийг хэнээс нэхэмжилж эргүүлж олж авах зэрэг асуултад өнөөдөр шийдвэртэй хариулт өгөхгүй байсаар байна.

МАН-ын үнэмлэхгүй олонхи болсон 64 гишүүн УИХ-ын сонгуулиар ард түмэнд өгсөн амлалтаа умартан, тооцоо судалгаагүй, эргэж буцсан олон шийдвэр гаргаж ард түмний нуруунд хүнд ачаа үрүүлсээр бүрэн эрхийнхээ талаас илүү хугацааг өнгөрөөлөө. Цаашид УИХ-ын үлдэж буй бүрэн эрхийн хугацаанд тэднээс амлалтаа биелүүлэхийг хүлээх хүлээлт байхгүй болсон нь тодорхой боллоо.

Эрх баригчид дотроо ил цагаан талцан хуваагдаж өөрсдийн байгуулсан Засгийн газраа унаган байж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо “Төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулна”, 60 тэрбумаар төрийн албыг арилжаалсан намынхаа зарим нөхөдтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсныг ард түмэн өнөөдөр мартаагүй.

Гэтэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хууль хүчний байгууллагууд дуу нэгтэйгээр “Эрх баригч намын 60 тэрбум”-ын ноцтой хэргийг эвлүүлэг, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн шалган шийдэхгүй байгаа нь хуулийн байгууллага зөвхөн хуульд захирагдаж, хууль хэрэгжүүлж ажиллах чиг үүргээсээ хазайсан, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал болоод монгол төр чадамжгүй байгааг нотлон харуулж, шударга ёс бүрэн алдагдаж, хариуцлага, ёс зүй үгүйлэгдсээр байгагийн тод жишээ болжээ.

60 тэрбум төгрөгийн авлигалын схемээр төрийн эрх мэдлийг хууль бусаар худалдаж авсан МАН-ын тэргүүлсэн Засгийн газар, төрийн удирдах дээд албан тушаалтны бүрэлдэхүүн Монгол Улсын эрх ашигт онц ноцтой хохирол учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон удаа дараагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ эрх зүйн болон ёс зүйн бүрэн чадамжгүй болохоо нотлон харуулсаар байна.

Төрийн хууль биелүүлэх ажлыг цалгардуулж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг чадамжгүй болгож байгаа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нь удирдлагын бүх түвшинд ажлын хариуцлага, ёс зүй, бодлогын ноцтой алдаа дутагдал гаргаж, салбар салбарыг уналтад хүргээд байна. Сандал суудал булаалдсан, алдааг бие биедээ тохсон, улс орны бүтээмж, өрсөлдөх чадварыг доройтуулсан хариуцлагагүй байдлын улмаас иргэдийн амь нас олноор эндэж, олон тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаад дээрх жишээгээр тод харж болохоор байна.

Асуудалд гал унтраах төдийхнөөр хандаж, цөөн хүнд хариуцлага хүлээлгэсэн байдлаар олны анхаарлыг сарниулж хариуцлагаас зугтах гэсэн Засгийн газрын оролдлогыг Ардчилсан Нам эрс эсэргүүцэж байна.

Эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна.

УИХ ээлжит бус чуулган хуралдуулж Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, бас шаардаж байна.

 

Ардчилсан нам

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дао Фан
ЭНЭ ХЭРЭГ БОЛ ХҮРЭЛСҮХИЙН МИ ОВОГТ ХЯТАД ДАНЖААДЫН 60 ТЭРБУМЫН МАФИЙНХАНТАЙ ХИЙЖ БУЙ ТЭМЦЛИЙН ЭХНИЙ ГАРАА МӨН.
2018/08/13 202.9.42.14
zochin
mongonii bodlogoo yariach durakuudaa bolood ongorson yum yariad bh yum ta nar yamar ailiin heruulch awgai nar uu buhel buten nam bj naad ard tumniihee tsalin mongo yariach
2018/08/13 207.244.89.90
zochin
a n nam ta buhen ene zambaraagui g bii bolgood odoo gaihah hereggui amarjargal ta buhehg avarch zasagiig togtooj baisan shuu tuuh gerchlene
2018/08/13 202.9.41.37
ЭНЭ НАМЧ АДИЛХАН ШҮҮ ДЭЭ,МОНГОЛД ТӨР БАЙХГҮЙ БОЛООД28 ЖИЛ БОЛЖ БНА ,СЭРЭЭ Ч АН АА
ЗОЧИН
2018/08/13 66.181.160.84