8o
Улаанбаатар хот
mobile menu

Малдаа яваад сураггүй болсон 13 настай охиныг эрэн сурвалжилж байна

2018-08-13 15:46:22

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул гэдэг газар энэ сарын 7-нд 13 настай охин малаа хариулж яваад сураггүй болсон. Тухайн өдрийн өглөө охин малаа туугаад гарсан ч орой гэртээ ирээгүй учраас гэрийнхэн нь өөрсдийн хүрээлэлд хайсан ч олоогүй байдаг. Ингээд тухайн өдрийн маргааш нь буюу энэ сарын 8-ны өдрийн 11.00 цагийн үед аймгийнхаа онцгой байдлын албанаас тусламж хүссэн. Онцгой байдлын алба хаагчид наймдугаар сарын 9-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Товог-Уулын оримоор арван км тойрогт эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт эрлийг түр хугацаагаар зогсоосон юм. Тэгвэл өнөөдөр /2018.08.13/ 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл