8o
Улаанбаатар хот
mobile menu

Азийн зуны спортын 18 дугаар наадамд оролцох баг тамирчдыг гаргаж өглөө

2018-08-13 16:05:51

"Жакарта-2018” Азийн зуны спортын 18 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Азийн наадамд оролцох баг тамирчид, дасгалжуулагч, шүүгч, багийн ахлагчид бусад албаны хүмүүс оролцсон юм. “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон тамирчдын тангарагийг өргөсөн юм. Жакартагийн Азийн наадмын Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, тугчаар үндэсний бөхийн улсын отгон харцага, чөлөөт бөхийн ОУХМ Н.Золбоо нар ажиллах юм байна. 

Манай чөлөөт бөхийн баг тамирчид пүрэв гаригт Индонезийг зорих бөгөөд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо, 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар зодоглоно. 

Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч П.Гансүх, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Л.Болормаа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм. Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-22-нд “Jakarta Convention Center”-т болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл