8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-08-14 08:59:40

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.

2018 оны наймдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн баруун хагаст сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон Дорнод  Монголын тал нутгаар 21-26 хэм, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав болон говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл