8o
Улаанбаатар хот
mobile menu

Айраг өртөөний төмөр замыг сэргээн засварлаж тээвэрлэлт явах боломжтой боллоо

2018-08-14 09:04:06

Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг наймдугаар сарын 12-ны үүрээр үерийн улмаас замаасаа гарч осолдсон. Ослын улмаас Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний орчмын зам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөнийг хаагаад байсан билээ.

Харин өнөөдөр орой төмөр замыг сэргээн засварлаж дуусжээ. Ингэснээр галт тэрэгний гол замыг нээж тээвэрлэлт саадгүй явах боломжтой боллоо.

Замыг засварлахаар ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэг, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл