8o
Улаанбаатар хот
mobile menu

Айлын хашааны гаднаас нэг сартай хүүхэд олджээ

2018-08-14 09:20:39

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашааны гаднаас нэг сар орчимтой өлгийтэй хүүхэд олджээ. Дуудлагын дагуу цагдаа нарыг очиж шалгалтын ажиллагаа явуулахад нэг сар орчимтой, эрэгтэй хүүхдийг гудамжинд хаясан болох нь тогтоогджээ.

Одоогоор хүүхдийн бойжилт хэвийн байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эхийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Энэхүү хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл