Зам, тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч, маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэж, шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байгаа.
Сэжигтэн Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд томилогдохоосоо өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Газрын даргаар ажиллаж байгаад Д.Сумъяабазар сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнөөр тус яаманд ажиллах эхэлжээ.
Тэрээр хадгаламждаа 117.38 сая төгрөгтэй, 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 2017 онд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийнхээ жилийн орлогыг 229 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.