8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан арга хэмжээний үеэр алга болсон залууг хайж байна

2018-08-14 10:30:46

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан залуучуудын уулзалтын үеэр тус аймгийн Дархан сумын харьяат, 17 настай С гэх залуу сураггүй алга болжээ.  Тодруулбал, тус аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” "Залуус хөгжлийн эхлэл" summer camp-2 зуны цугларалтын үйл ажиллагааг тус өдөр зохион байгуулсан байна. Тухайн иргэнийг үйл ажиллагааны үеэр Хэрлэн голд осолдсон байж болзошгүй гэнэ. Хэрлэн гол үерлэсэн тухайн бүс нутгаар их хэмжээний усархаг аадар бороо орно гэдгийг аймгийн Цаг уурын байгууллагаас мэдээлж байсан аж.

Мөн  тус арга хэмжээг зохион байгуулагчид оролцогчдоос хог хаяхгүй байх, голын усанд орохгүй байх гэсэн бичигт гарын үсэг зуруулсан гэнэ. Тухайн алга болсон хүүхэд ч гарын үсгээ зурсан байдаг. Энэ үеэр цагдаа нар хамгаалалтад гарч, голын эргээс хол байхыг анхааруулах арга хэмжээ авч ажилласан. Гэтэл тухайн хүүхэд халууцсанаасаа болоод усанд орохоор явсан гэдгийн тэнд байсан эх сурвалж дурджээ.

Хүүг одоогоор усанд осолдож алга болсон байж болзошгүй гэж үзэж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Мөн эх сурвалжийн мэдээллэснээр Хэнтий аймгийн 18 сум, дөрвөн тосгоноос тус бүр 20 залууг, Хэрлэн сумын зургаан багаас тус бүр 10 залууг төлөөлөл болгон заавал оролцуулахыг шаардсан гэнэ. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл