8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо

2018-08-14 11:25:32

Иргэд ашиг олох зорилгоор хууль бусаар нэн ховордсон ан амьтан агнах, тэдний эд эрхтэнг хил давуулан худалдах зэрэг тохиолдол гарсаар байна.
 
Тэгвэл хууль бусаар хүрэн баавгайн саварыг их хэмжээгээр тээвэрлэж, бусдад худалдах гэж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж дуусаад шүүхийн байгууллагаас хэргийг шийдвэрлэжээ.
 
Тодруулбал, хууль бусаар хүрэн баавгайн савар тээвэрлэсэн иргэн И-г Баянзүрх дүүргийн шүүхээс 13 сая төгрөгийн төлбөр, хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тиймээс нэн ховор, ховор амьтан ургамлын зүйл худалдах, худалдан авах, тээвэрлэхээс болгоомжилно уу.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Иргэн И-гийн зургийг тавиач ээ. Наад хүн чинь хэнээс, хаанаас яаж ийм их хэмжээний савар авснаа хэлсэн л байж таараа. Цаад хулгайн анчдыг бас ил болговол иргэд сэрэмжлэх ач холбогдолтой шүү.
2018/08/14 202.21.111.170