8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд ажлаас чөлөөлнө

2018-08-14 11:42:52

Улаанбаатар хотын захирагч нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг  зохион  байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүрэг өгчээ. 

“Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах  хэрэгтэй” гэж  нийслэлийн Засаг дарга С.Батболд онцоллоо. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг  8 дугаар сарын 10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт тавихыг үүрэгдлээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто замын шинэчлэл засварын ажлыг дуусгах, цэцэрлэг сургуулийн урсгал засвар болон шинээр ашиглалтад орох барилгуудад байнгын хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна.  Мөн үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг засварлах ажлыг ч эрчимжүүлж, шат шатандаа ажлыг шуурхайлах үүрэг өглөө.

Түүнчлэн ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ харьяа агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт хотын дарга хатуу санууллаа. Нийслэлийн төр захиргааны бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлахыг даалгалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Урд онд гаргасан Албан даалгаврынхаа биелэлтэд анхаарал хандуулаагүй, шуурхайд худал мэдээлэл өгдөг хүмүүсийн ажил нэг иймэрхүү л байдаг. Дунд албан тушаалын дарганцар нартаа наад хариуцлагаа тооц
2018/08/14 103.9.90.130
HOTIN HOLDU DARGA nart
HUN UHEHER NOIRNOSO SERDEG DARGANTSARUD
2018/08/14 64.119.16.85
Зочин
Төрийн ордонд их хурлын гишүүнийг шанаадаж унагаадаг, замын цагдааг унагааж байгаад төмсөг рүү нь хайр найргүй өшиглөдөг хүмүүс нь яах юм бээээээ????
2018/08/14 103.10.21.47
Сани
Тэгээд илчилсэн хүн нь Г.Уянга шиг болох уу?
2018/08/14 103.10.21.47
Зочин
МОНГОЛЫН ЦАГДАА ЗАМ ХҮЧНИИХЭН ХҮНГҮЙДЭЖ ДЭЭ . ЯАГААД ГЭВЭЛ ЦЕГ БУДАА БҮГД АРХИЧИД. ЭЛЭГНИИ ӨВЧТЭЙ ТАС ХАРУУД ӨВЧНИИ ЦУГЛУУЛГУУД
2018/08/14 202.9.42.7
Zochin
Arhichidiig turiin alband avahgvi baih. Arhi uuchihaad arslan bar boldog novshiin amisgaanuudiig Maanitiin arhinii emchilgeend yvuul.
2018/08/14 27.123.214.104
Дэмий чалчигчид!!!!
Энэ сүржин мэдүүлэгээ эрт гаргаж байх нь яасан юм бэ! Заавал хүний аминд хүрч байж , дараа нь ингэж сүржигнэж байхаа болимоор юм!Төрийн нэр барьсан луйварчид, өөрсдөө л хичээцгээ!!!!!
2018/08/14 103.14.38.130