Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Оюутолгойн цахилгаан эрчим хүчний станц барих асуудал удааширч байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ц.Даваасүрэн сайд мэдээллийн эхэнд “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд “үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан. Гэтэл одоо тус компанийн удирдлага “Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавибал" авах ёстой гэсэн тайлбар хийж байна. “Оюутолгой төсөл анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээндээ цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Энэ үүргээ л биелүүлэх шаардлагатай. Шаардлага биш үүрэг хүлээж байгаа. 2017 оны 07 сар гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авах ёстой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байна. Энэ бол гэрээгээр хүлээж байгаа үүрэг. “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй” хэмээн хэллээ.
Мөн "Солонгосын хөрөнгө оруулагчдын зүгээс Оюутолгойтой цахилгаан эрчим хүчний станц барих асуудлаар ярилцаж байгаа гэж ойлгосон. Яг цахилгаан станц барих болохоороо Оюутолгой одоо хаана барих юм” гэж байгаа. Манай яам бүр 2012 онд Оюутолгойд өөр дээрээ станц барих зөвшөөрлийг нь өгчихсөн. Энэ хугацаанд юу ч хийгээгүй. Ингэж байтал 2017 онд зөвшөөрлийнх нь хугацаа дууссан. араа нь Тавантолгойтой хамтарч, ажиллахаар ярьсан. Бас л ажил хэрэг болоогүй. Ядаж ТЭЗҮ-гээ гаргачихаагүй. Тийм байтал өнөөдөр тэс өөр юм яриад суугаад байх юм. “Оюутолгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан. Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна. “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй. Гэрээгээр хөрөнгө оруулагч тал цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлэх нь ёстой. Засгийн газрын байр суурь энэ асуудал дээр маш тодорхой байгаа. Бид нар зөвшөөрлийг өгсөн. Гэтэл 2017 онд зөвшөөрлийн хугацаа нь дууссан. Өнгөрсөн хугацаанд ерөөсөө бодьтой ажил хийхгээгүй мөртлөө "хаана барих вэ" гээд гүйгээд байж болохгүй. Дөрвөн жилийн дотор хаанаас эрчим хүчээ авах нь Оюу толгойн өөрсдийн асуудал. Гурван эх үүсвэрээс аль нэгийг нь сонгох ёстой. Манайхаас л авч байвал хувийн болон хувьсгалын аль нь ч хамаагүй. " хэмээн хэллээ.