8o
Улаанбаатар хот
mobile menu

ХҮН-д АН, МАН-тай өрсөлдөх хэмжээний зангараг харагдахгүй байна

2016-02-16 09:49:00

Монгол түмний итгэлийг даах шинэ боловсон хүчин, шинэ салхи гэж өөрсдийгөө  тодорхойлж орж ирсэн ХҮН хагаралдаж эхэллээ. Удирдах зөвлөлийнхөн нь залуустайгаа, залуус нь дотроо үл ойлголцож, нэг зорилгын төлөө бусад намуудтайгаа өрсөлдөх хэмжээний зангараг тэднээс харагдахаа болив. Битүүний өдөр намын генсекээ сольсоноос үүдэн намын залуус даргаа эсэргүүцэж эхэлсэн. Одоогоор намын даргаа эсэргүүцсэн олон гишүүн байгаагаас хоёр нь намаасаа гарах өргөдлөө өгсөн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ны өдөр С.Ганбаатар морин цагт ХҮН-даа элсэж, боловсролтой, салбар бүрийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгээд байсан ХҮН парламентад суудалтай нам болсноор улам хүчирхэгжлээ гэж хэлэх нэгэн ч байсан. Гэтэл шинэхэн даргаа сонгоод хоёр сар ч болоогүй байж хагаралдаад эхэллээ.

Дөнгөж өчигдөрхөн С.Ганбаатар хэвлэлийн хурал хийж “Нэг зүйлийг хэлэхэд манай нам АМЬД байна. Бид үзэл бодлоороо нэгдсэн, байнга уулзаж ярилцаж байгаа. Дэмжигчид гишүүд ерөөсөө хагараагүй. Бид өнөөдрийг хүртэл байр суурин дээрээ хатуу байгаа” хэмээн итгэлтэй нь аргагүй хэлсэний дараах нь ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат даргынхаа эсрэг хэвлэлийн хурал хийн олныг гайхширууллаа. Тэрбээр хэлэхдээ “ХҮН дүрэм журмаа дээдэлсэн нам шүү дээ. Намын даргад бүх эрх мэдэл байж болохгүй. Намын даргад Удирдах зөвлөлөө тараадаг, нарийн бичгийн даргаа ажлаас халдаг, тэр байтугай Хариуцлагын Ерөнхий хороогоо түдгэлзүүлэх эрх байхгүй. Тэрийгээ яаруу, сандруу битүүний өдөр хийж байна гэдэг бол маш зарчимгүй үйлдэл болж байна. Намын даргаа эсэргүүцэж байна” гэсэн хэвлэлийн хурал хийлээ.

ХҮН-ын хуурамч баг аль эртнээс тайлагдаад эхэлсэн. Учир нь өнгөрсөн сонгуулиар сонгогчдоосоо хамгийн өндөр хувийн санал авч, УИХ-д орсон, ангийнхан дундаа нэр хүндтэй, боловсрол өндөртэйд тооцогддог С.Ганбаатар гишүүн их сургууль төгсөөгүй хэмээн үнэнгээ хэлж, нэг хэсэг шуугиан тарьсан. Гэтэл одоо дотроо хагаралдаж, нэгнээ “бууны нохой” хэмээн тодорхойлж, сандал ширээгээ булаацалдав.

Одоогийн нөхцөл байдлаас харахад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын рейтинг тасралтгүй унаж байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын судалгаанаас харахад ТОП 10 улс төрчийн жагсаалтыг нийслэл, хөдөөгүй С.Ганбаатар тэргүүлж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр түүний нэр хүнд гэрлийн хурдаар унаж байна. Мөн үүний хажуугаар намын нөхөд хоорондоо маргалдаж, хагаралдаад эхлэхээр юун дараагийн сонгууль, дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших. ХҮН-д үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг намын дарга С.Ганбаатар “Энэ асуудал манай намын дотоод асуудал, дүрмийн хүрээнд шийдэгдэж байгаа. Дүрмээс гадуур ийм юм ярьж байгаа улсууд С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болохгүйн төлөө бодож, санааширч байгаа бүлэглэлүүдийн захиалга гэж үзэхэд бэлэн байна” гэж хэлсэн. Бодит байдал дээрээ ХҮН-д АН, МАН-тай өрсөлдөх хэмжээний зангараг харагдахгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
xaxa ashgui ene teneg nam chatsagtaigaa hutgaldlaa
2016/02/17 103.17.108.42
zorig
Medrel muutai huneer udorduulahaar yaj uudluh ve deee
2016/02/16 103.17.108.42
Бичээч
БОРГИЛЫГ ЭРГҮҮЛЖ ТАВЬ. ГАНБААТАР АРАЙ ДЭНДЛЭЭ.
2016/02/16 103.17.108.42
ЗОЧИН
ХӨРШ 3 ОРНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ АСУУДЛЫГ МАШ БОДИТОЙ ХИЙСНЭЭР БОХИР Э/З-НЬ ЦЭВЭРШИЖ ЗГ ТӨРИЙН АППАРАТУУД НЬ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНЭЭР ХАНГАГДАЖ ШУДАРГА НИЙГЭМ БАЙГУУЛАХ ЭХ ТАВИГДААД БАЙНА ДАА ХАРИН МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРИН ТӨИЙГ САХИСАН СТАТУС
2016/02/16 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment