8o
Улаанбаатар хот
mobile menu

Имарт Азийн наадамд оролцох баг тамирчдыг ивээн тэтгэнэ

2018-08-14 17:55:45

Азийн XVIII наадам энэ оны 8-р сарын 17-ноос 9-р сарын 2-ны өдрүүдэд Индонези улсын Жакарта болон Палембан хотуудад зохион байгуулагдах ба 45 орны 10,000 гаруй тамирчид,спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх гэж байна. Тус наадамд манай улсаас 286 тамирчид 30 спортын төрлөөр оролцох бөгөөд Имарт буюу Скай хайпермаркет ХХК Монголын баг тамирчдаа амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлж, ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах гэрээндгарын үсэг зурлаа. 

Олимпийн спортыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулан, дэмжин ажиллаж буй Азийн 18-р наадмын албан ёсны түнш Имарт болон Азийн наадамд оролцож буй Монголын нийт баг тамирчиддаа ажил, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment