8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар очих Л.ХАЛТАР гэж хэн бэ?

2018-08-15 08:44:00

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын томилгоог хэлэлцсэн шийдвээрээ танилцуулсан юм. Тус яамны дэд сайдад Б.Амарсанаа, Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, УБТЗ-ын замын орлогч дарга Л.Халтар нарыг дэвшүүлэх асуудал яригдсан байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс олонхийн саналын дагуу салбартаа олон жил ажилласан Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар томилох шийдэлд хүрсэн гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллийнхээ үеэр танилцуулсан билээ. 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар очих Л.ХАЛТАР гэж хэн бэ?

  • 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн.
  • Ам бүл 5, дээд боловсролтой. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1983 онд төгссөн. 
  • ОХУ-ын СанктПетербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр камын ашиглалтын инженер төгссөн
  • Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр Доктор зэрэг хамгаалжээ. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхлүүлсэн.
  • Удирдлагын хөгжлийн институтыг удирдлагын менежерээр 1993 онд төгссөн. 
  • УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан даргаар ажиллаж байгаа байгаа юм байна. 
  • УБТЗ-ын Удирдах газарт хашаа цэвэрлэгчээр 1980-1983 онд ажиллаж байсан
  • УБТЗ-ын Худалдааны баазад ачигчаар 1983-1985 онд
  • УБТЗ-ын Коллежид инженерийн багшаар 1990-1992 онд
  • УБТЗ-ын АБТЭМА-ын орлогч даргаар 1992-1993 онд
  • УБТЗ-ын ОУТЗТ-ийн захирлаар 1993-2006 оноос одоог хүртэл ажиллаж байсан.
  • 2006-2008 Улаанбаатар Төмөр замын Боловсон хүчний Нийгмийн асуудал хариуцсан Орлогч даргаар ажилласан.
  • 2008-2013 онд  Улаанбаатар Төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан.
  • 2015-2017 онд Улаанбаатар Төмөр замын Хөрөнгө оруулалт нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан.
  • 2017 оноос одоог хүртэл УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа аж.  

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилох юм байна.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энхтуяа
Уул нь өмнөхөө бодвол мэргэжлийн л хүн байна даа
2018/08/15 103.57.92.10
Ха
"Хун хэдий ухаантай ч хэлэхээс наашгуй" гэж уг байдаг бол "Хун юу гэх нь хамаагуй зевхен еерийнхеерее бай" гэсэн энэ 2 агуу санаа монголд хэрэгждэг бол ....
2018/08/15 103.14.38.130
Ха
Монголд еедтэй амьдрах, хеделмерлех шанс байхгуй. Нэг бол менге мэддэг хуний эрхшээлд орно, угуй бол гудамжинд лааз ешигле.
2018/08/15 103.14.38.130
зочин
зөв хүнийг сонгосон байна, амжилт хүсье
2018/08/15 103.57.94.18
зочин
зуны амралтаар хүүхэд бүр хар ажил хийдэг байсан гэдэгтээ санал нийлэхгүй байна. хар ажил хийхээс ичдэг цамаан зантай нөхөд их байсан шүү дээ.
2018/08/15 103.57.94.18
зочин
сайн нь л байна. хүмүүс хүнийг сайн талаас нь харахаасаа өмнө дандаа муу хэлэхээ урьдал болгох юм. ямар гутранга мөн атаархуу юм бэ. хашаа цэвэрлэж байсан бол санй л байна. тэр үед зуны амралтаар хүүх
2018/08/15 103.57.94.18
Haltar
Hoshnogniihoo using hurtel ene nuhur samnasan bha.daraaa n darga bolchhod
2018/08/15 27.123.212.134
28 сургууль
Их л амиа бодсон нөхөр дө би үхэхээр чи үх гэж хэлэх дуртай нөхөр шү дэ багаасаа буруу харж мантуун бууза ганцаараа иддэг хүүхэд байла байсан одоо ч ч ганцаараа буруу харж баыгаад 100 гм татдаг нөхөр
2018/08/15 112.72.11.118
зочин
бас нэг өөрийгөө дөвийлгөгч хашаа цэвэрлэгч ч гэх шиг. тэр үед хүүхдүүд зуны амралтаараа юу хамаагүй хийж хэдэн төгрөг олж ар гэртээ нэмэрлэдэг байсан юм.
2018/08/15 202.179.25.39
  • Recent
  • Most Read
  • Most Comment