8o
Улаанбаатар хот
mobile menu

100 сая төгрөгийн азтан ирэх ням гарагт тодорно

2018-08-17 11:57:00

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдах юм байна. Энэ удаагийн сугалаанд 2018 оны долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа наймдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой аж. 

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18590, 200 мянган төгрөгийн азтан 1872, нэг сая төгрөгийн азтан 188, 5 сая төгрөгийн азтан 13, 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй билээ.  Тиймээс энэ удаагийн тохиролд супер шагналын сан 100 сая төгрөг болж өссөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zo
Hudlaa. Tsoon tooni hun l aztan bolood .ene tsaaguuraa tohiruulaad baigaa yum bish uu humuusee
2018/08/17 122.201.31.35
zochuin
Bi aviyaa. Az taarch uzeegui yum .Odoo l eneig avita daa
2018/08/15 43.243.161.15
Ганцэцэг
NF41699615.BV56158459.CA34733287.NT10765418.GO16331623.QZ81366596 гэх мэт НӨАТ ийн баримт ерөөсөө орохүй юмаа,Яах ёстой бэ,
2018/08/15 203.91.119.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment