8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорноговь аймгийн гамшигт өртсөн иргэдэд 50 сая төгрөг олгожээ

2018-08-15 11:57:56

 

Энэ сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын айл өрхүүд үерт автсан. Үер усны аюултай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар болон бусад байгууллагууд хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр болон маргааш аадар бороо орох мэдээлэл гаргасан тул иргэдэд мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж буй ажээ.

Харин Дорноговь аймгийн ЗДТГ-с гамшигт өртсөн иргэдэд туслах аян зарлаж, уг аянд цугларсан 50 сая төгрөгийг иргэдэд гардуулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
өмнөх зам дээр нь үер буугаад байхад хурдаа хасдаггүй вагоноо зогсоохгүй дайрдаг машинистиыг шүүхэд өгөх хэрэгтэй төмөр замынхан 100 хувь хохирлыг хүлээх ёстой вагоноо төрөөс биш төмөр зам төлнө
2018/08/15 202.179.31.252