8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажлын байранд архидан согтуурсан албан хаагчдад хатуу хариуцлага тооцно

2018-08-16 09:13:00

Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-нд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг ugjvgy билээ. Эл хэргээс үүдэн эрх барьж байгаа намын удирдлагууд ч ажлын байран дээрх сахилга батыг чангатгах үүрэг даалгавар өгч тогтоол гаргасан байгаа юм. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, мөн Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар яамд, хэлтсүүддээ үүрэг даалгавар өгч, сахилга батыг чангатгаж, дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлж, төрийн албаны стандарт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдүүлэн ажиллах ажлын байранд архидан согтуурах, тамхи татсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцож, хэнд ч өршөөл үгүй хандахыг хатуу даалгаж, дотоод дүрмэндээ тусгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bayaraa
Ailiin bus gazar ch deerh zurchliig gargaj bolohgui shuu dee.Yambiig ni edelj baigaa bol yaliig ni uur. Yos zui ch end hamaarna.
2018/08/16 64.119.20.62
Дао Шень Хуй
Монголын хууль гурав хоног.Гурав хоногийн дараачаас архи ууж хүн зодож болно ваа,
2018/08/16 103.111.68.3