8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын эрдэмтэн багш нарт НИТХ-ын Ажлын албанаас талархал илэрхийллээ

2018-08-16 10:34:18

НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос санаачлан өнөөдөр Нийслэлийн есөн дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулан ур чадварыг нэмэгдүүлэх болон, туршлага солилцох сургалт зохион байгуулж байгаа юм.

Тус сургалтыг БНСУ-ын доктор, профессор, эрдэмтэн багш нарын багтай хамтран явуулсан юм. Сургалтын үйл ажиллагаа 2018 оны наймдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол III сургууль дээр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдыг хамруулан оролцуулж байгаа юм байна. 
БНСУ-аас хүрэлцэн ирж, Монголын багш нарт ур чадварын сургалт явуулж байгаа  ирсэн зочид, төлөөлөгчдийг НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба болон НИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхжаргал нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл