8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-08-16 10:58:00
Хонь - (3/21-4/19) 
Хүнд өдөр тул сэтгэл санаагаа түвшин байлга. Хэрвээ танд шийдвэрлэж чадахгүй хүнд асуудал байгаа бол шийдвэрлэх арга зам заавал олдоно. Залхуурахаас зайлсхий. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол хордлого авах магадлалтай. Үдшийг гэр бүлдээ өнгөрөө. Өчүүхэн зүйлд уурлан бухимдах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. 
 
Үхэр - (4/20-5/20) 
Хоёрдмол нөхцөл байдал үүснэ. Хэрүүл маргаанд бүү оролц, бусдын нөлөөнд бүү авт. Сайн сайхныг бодож, өөдрөг байвал сөрөг нөлөөг давна. Шинэ мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшихэд тохиромжтой. 
 
Ихэр - (5/21-6/21) 
Сэтгэл санааны байдал өдрийг тодорхойлно. Эрм хүчтэй байж чадвал ажил тэр хэрээр урагшлана. Тиймээс өглөө сэрээд, хамгийн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодож, өөрийгөө эрч хүчээр тэтгэ. Орон гэрээ цэвэрлэх нь гэрт хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгахад тустай. Санхүүгээ сайжруулах гэсэн оролдлого бүтэлтэй байна. 
 
Мэлхий - (6/22-7/22) 
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтанд гарын үсэг зурахад ээлтэй өдөр. Том эд зүйл худалдаж авах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийг цээрлэ. Хүүхдийнхээ хүслийг биелүүлж баярлуул, ойр дотны хүнээ халамжил. 
 
Арслан - (7/23-8/22) 
Энергийн хувьслын өдөр Төлөвлөсөн зүйл санаснаар болохгүй тул зөн билэгтээ ззхирагдан аливааг шийдвэрлэ. Харилцаа холбоо тогтоох, бусадтай эвлэрэн зохицох, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад сайн. Амьдралаа өөрчлөхийг хүсвэл зоригтой алхам хий. 
 
Охин - (8/23-9/22) 
Шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Тиймээс та чухал мөчлөгийн эхлэлийг тавьж, хамгийн чухал төслөө хэрэгжүүлж эхлээрэй. Ямар ч ажлыг эхлүүлсэн сайтар нягталж хийвэл амжилтанд хүрнэ. 
 
Жинлүүр - (9/23-10/22) 
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өнөөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгүй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэх, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ. 
 
Хилэнц - (10/23-11/21) 
Санхүүгийн аливаа ажиллагаа ашиг орлогтой. Мөнгөө өсгөхийн тулд өгөөмөр байгаарай. Худалдаа арилжаа ашигтай, шинэ эд зүйл худалдаж авахад таатай. Мэдээлэл туршлага солилцвол чухал зүйлийг мэдэж авна. 
 
Нум - (11/22-12/21) 
Уран бүтээлчдэд сайн өдөр тэд уран бүтээлийнхээ шинэ мөчлөгийн эхлэлийг тавина. Шинэ зүйлийг хийж эхлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гоо сайхны таашаал мэдрэмжээ хөгжүүлэхэд ээлтэй. Бусадтай илэн далангүй байж, харьцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаар. 
 
Матар - (12/22-1/19) 
Атаач хүмүүс хэвлэлээр нэр хүндийг тань унагаана. Хийх гэж байсан зүйлийг чинь үгүй хийнэ. Тэдний эсрэг гал мэт тэмц. Сайтар төлөвлөсөн үйл явдал бүтэлгүйтэж, харин ч бэлэн бус байсан үйлдэлдээ амжилт гаргана. Материаллаг талаараа хамаатай байдаг хүмүүсийн зүгээс хууран мэхлэлт, ёс бус үйлдэл гарч болзошгүй. 
 
Бумба - (1/20-2/18) 
Зөн билгээ дагаж шийдвэр гарга, ажлаа төлөвлө. Гэрээ хэлцэл хийх, чухал бичиг баримтад гарын үсэг зурахад сайн. Үдээс хойш бусдад үнэлэгдэх таны үнэлэмж эрс өснө. Хамтран ажиллах санал ирвэл хүлээж ав. 
 
Загас - (2/19-3/20) 
Хувь тавилан, үйлийн үрийн нөлөө ихэснэ. Танд тохиох юм болгон, уулзан учрах хүн бүр ямар нэгэн шижмээр таны үйлийн үртэй холбоотой байна. Тиймээс бүгдийг дүгнэн цэгнэж сургамж авахыг хичээ. Засал ном хийлгэх, бурхан шүтээнд мөргөхөд сайн.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
за больдоо
2018/08/16 66.181.183.145