Баянзүрх дүүрэгт ахуйн газ үнэртэж байгаад амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал 17 настай иргэн П, Б, Э нар ахуйн хэрэглээний газ үнэртэж, тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж иргэн Б амиа алджээ. Эд мөрийн баримтаар ахуйн хэрэглээний “safe
- See more at: http://www.unen.mn/content/59497.shtml?alias=society#sthash.KAd1y6Zd.dpufБаянзүрх дүүргийн 22-р хороонд “Дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн хүн нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгуулагад энэ сарын 02-03-ны шилжих өдөр өгчээ. Дуудлагын дагуу шалгахад БЗД-ийн 13-р хороонд суух 17 настай эрэгтэй П, БЗД-ийн 14-р хороонд суух 17 настай, эрэгтэй Б, Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 4-р багт суух 17 настай эрэгтэй Э нар ахуйн хэрэглээний газ үнэрлэн, Б нь тус эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан байна. Эд мөрийн баримтаар “Хүрхэрээ” /0.5л/ шар айрагны шил 2ш, ахуйн хэрэглээний “safe butane” гэсэн бичигтэй газын сав 1ш хурааж авчээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.