8o
Улаанбаатар хот
mobile menu

Хийлдэг завьтай живж, хоёр хүн амь насаа алджээ

2018-08-16 13:30:00

Он гарсаар наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 17 аймгийн 40 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 56 удаагийн усны осол гарч 67 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь хүүхэд, 51 нь насанд хүрэгсэд байгаа юм.

Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн “Хэцийн давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд  зүгт 6-7 км-т/ тус сумын харьяат А /2 настай, эмэгтэй/ Буянт голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 11:50  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 8 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 3 алба хаагч, ар гэрийн 15  хүн, нийт 45 хүн, 13 техник хэрэгсэл, 9 морьтойгоор 08.14-ний өдөр  “Хэцийн давааны-Ам”-аас “Бор хавцал” хүртэл 40 км,  Буянт голын хоёр эргийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.

Мөн Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Урд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт, 20 км-т/ Өгий нууранд Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/, Э /31 настай, эмэгтэй/ нар хийлдэг завьтай явж байгаад живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 22:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2  автомашинтай 22:45 цагт явж 08.12-ны өдрийн 04:07 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:07 цагт иргэн А-гийн цогцсыг эргээс 200 метр, 6-7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллаж 08.14-ний өдрийн 17:40 цагт эргээс 500 метр,  усны 8 метр гүнээс иргэн Э /31 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Түүнчлэн Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Баруун улаан-Эрэг” гэдэг газар  /сумын төвөөс баруун зүгт 3,5 км-т/ тус сумын харьяат иргэн С /17 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, орон нутгийн 18 хүн, ар гэрийн 20 хүн, Дархан сумын 9 иргэн, нийт 65 хүн, 12 автомашин, 9 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.14-ний өдрийн 09:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 600 метрээс олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment