8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Мишгээ: Би урдаа ус, уксус тавьж өлсгөлөн зарлана

2018-08-16 13:23:00

Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийлээ. Тэрбээр  “Өнөөдөр миний хэвлэлийн хурал хийх болсон гол шалтгаан нь УИХ-аас баталсан Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэх  юм. Учир нь би энгийн худалдаа эрхлэгч хүн. Гэтэл Зөрлийн тухай хуульд Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй газар иргэн, аж ахуйн нэгж байгууллага худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Худалдаа үлчилгээ эрхэлсэн иргэдийн 50 нэгжээр торгоно гэсэн заалт бий. Үүнийг эсэргүүцэж байна. Амьдралд нийцэхгүй, хөрсөн дээр буугаагүй Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна. Энэ хуулийн золиос нь цагдаагийн байгууллага болон иргэд. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа, иргэн хоёрын хооронд зөрчилдөөн гарсаар ирсэн. Би цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдаас хувиасаа болон жижиг худалдаа эрхлэгч иргэдийн өмнөөс уучлалт хүсч байна.

Энэ бол бялдуучлал биш. Намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө өчигдөр шүүхээр оруулсан. Зургаан сарын 28-нд надад Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Үүнийгээ 40 гаруй хоногийн хугацаанд мэдүүлээгүй хэр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүднээс намайг гавласан. Би гэр бүлдээ хэлэх гэтэл “Та шүүх дээр очоод ярь” гэсэн. Энэ сарын 20-ны өглөө 09.00 цагт Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг хавчин, гадуурхаж байгаа шүүх хурал болно. Ийм муухай Зөрчлийн хууль үйлчлээд байна. Тиймээс би урдаа ус, уксус тавьж өлсгөлөн зарлана ” гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Монгол хүн бүр ингэж бурууд нүд хурц гэж тэмцэх ёстой юм.гэтэл монгол хүн бүр гэртээ авраны араар нуугдаж бгаан өрөвдөлтэй яа.миний дүү энэ үхэр монголчуудын төлөө битгий өлсөж цанга.зүгээр мөрөөрөө я
2018/08/20 139.5.219.126
dorj
naiz mine uksusaa bvgdiig uugaarai muuhai tsaraitai gulug
2018/08/17 59.153.112.185
Zochin
ЧИ ЭРХЭЭ ЭДЭЛЖ БАЙГАА БОЛОХООР ХУУЛИА ДАГАЖ МӨРДӨЖ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ . ЧИНИЙ ЭРХ БУСДЫН ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА.ҮХЭХЭЭРЭЭ БУСДЫГ АЙЛГАЖ БОЛОХГҮЙ.ХУУЛЬ ДОР АМЬДАР .ХУУЛЬГҮЙ УЛС ШИГ АВИРЛАЖ БОЛОХГҮЙ.
2018/08/16 64.119.20.188
zochin
Уксус тавьдаг нь ямар учиртай юм. Айлгах санаатай юмуу, уг авираа гаргаж байгаа нь энэ үү
2018/08/16 203.91.115.250