8o
Улаанбаатар хот
mobile menu

"Багш нар 9 сарын1-ны өдөр ажил хаяна" гэв

2018-08-16 13:30:14

Өнөөдөр “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийлээ.  Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Санжмятав хэлэхдээ, “ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ирэхдээ “Засгийн газарт цалин нэмэх боломжийг олгосон. Тийм учраас цалин нэмэх асуудлыг шийдэх эрх нь Засгийн газарт үлдэж байгаа” хэмээсэн. Бид Засгийн газарт шаардлага хүргүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд энэ сарын 3-нд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхэд 50 хувь нэмэгдүүлэх асуудлыг судалж байгаа” гэдэг хариу ирсэн. Цалин нэмэх асуудлыг судалсаар байгаад хоёр засгийн газрын нүүрийг үзэж үзлээ. 

Мөн тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн, багш  н.Сарантуул хэлэхдээ “Бид төрийн гурван өндөрлөгт долдугаар сарын 23-нд шаардлага хүргүүлсэн. ЗГХЭГ-аас бидэнд бичиг ирсэн. Гэвч хөрсөн дээр буусан бодит ажил гараагүй байна. Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ажлын хэсэг гаргаж, тавдугаар сарын 1-нд ажилт хаялт зарлахаар ярьж байсан. Гэтэл цалин нэмнэ гэсэн учраас ажил хаялтыг зогсоосон ч одоог хүртэл нам жим байна. Тиймээс бид бүхэн өнөөдөр дахин багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа юм. Хүүхдийн эрх ашгийн төлөө уул уурхай, архи тамхины орлогоос таван хувийг хүүхдэд зориулаач. Ард иргэдийн үгийг сонсож, амлалтаа биелүүлдэг байгаач гэдэг шаардлагыг бид тавьж байна. Багшийн цалинг нэмэхгүй бол хүүхдийн эрх зөрчигдсөөр байна” гэж байлаа.

Багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй, ажил хаяна гэсэн байр суурьтай байгаа төдийгүй гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
СОНГОГЧ
ЗӨВ ЗӨВ ЗӨВ. АРД ТҮМНИЙНИЙГЭЭ ХУУРЧ ХУДЛАА ЯРЬЖ ТӨРД ГАРЧ ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛМОГЦОО ЯДАРСАН АРД ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ, ХӨРӨНГӨЖСӨН НОВШНУУДАД ОЙЛГУУЛГОХ ЦАГ БОЛСОН.
2023/08/30 59.153.112.195
ИРА
Хагас сайн өдөр ажил хаяна гэхээр яахав?
2018/08/16 66.181.183.145
  • Recent
  • Most Read
  • Most Comment