8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗТХ-ийн сайдад Л. Энх-Амгалан, Д.Дамба-Очир нарын нэр яригдаж байна

2018-08-16 13:58:00

 ЗТХ-ны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч улмаар нэг нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсаны улмаас  Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд байгаа билээ. Тодруулбал, Энэ сарын 12-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар салбартаа олон жил ажилласан Л.Халтарыг томилсон. 

Харин дараагийн Зам тээврийн хөгжлийн сайдад хэн томилогдох бол гэсэн хүлээлт  олны анхаарлын төвд байгаа. Тус яамны сайдад нэлээд хэдэн хүн горилж байгаа аж. Тодруулбал, Эх сурвалжийн мэдээлснээр Зам тээврийн хөгжлийн сайдад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дэд дарга Л. Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир  нарын нэр яригдаж байгаа аж. 


Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг "ЗТХ-ийн сайдаар томилогдоно" гэх мэдээлэл мөн гарсан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд  тус мэдээлэлд хариулт өгөхдөө "Бид 2016 онд МАН иргэдийн итгэл найдварыг хүлээж 65-н суудал авч Төрийн бүх шатанд ажиллаж байна. Тиймээс төрийн үйл хэргийг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэж ирэх онуудад ард түмнээрээ дүнгээ тавиулах ёстой. Намайг сайд болно гэсэн яриа гарсан байна лээ.Би сайд болохгүй. С.Бямбацогт сайд болчихвий гэж бодож байгаа хүмүүс тайван бай" хэмээн хэлсэн юм.

Харин  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Би салбарын сайдад нэрээ дэвшүүлэх бодолгүй байгаа. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хийх ажил их байна. Намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд  хэрэгжүүлэх, намд хариуцлага ёсзүйг тогтоох, намаас сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага ёсзүйг сайжруулахаар олон зорилт тавин ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг үзэхийн төлөө ажиллана” хэмээн хэлсэн юм. 
Харин МАН-ын Удирдах зөвлөл дээр Зам тээврийн хөгжлийн сайдад нэр нь яригдаж байгаа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хувьд гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хонгорыг хордуулсан гэх асуудалд ч нэр нь холбогдож байсан нэгэн.  УИХ-ын 2016 сонгуулийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийг Д.Хаянхярваа толгойлох болсон. Тэрбээр өмнө нь МАН-ын даргад мөн нэр дэвшиж байсан билээ. 

Харин УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хувьд 2012 оноос  улс төрд хөл тавьсан.Тодруулбал, 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан. Мөн 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,  2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нэгэн. Түүний хувьд нам дотроо эдийн засгийн мэдлэгтэй, зангарагтай гишүүдийн нэгд тооцогддог нэгэн. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Замыг там болгодог Дамба-Очир биш шүү.
2018/08/29 202.21.124.134
aasdasd
enhkamgalan chin....ih hurliin ded darga....iim alban tushaaltai hun boldog l ym bhdaaa.....umnuhuu uguud avsanch gsn iim togloom shig bj bolohgui shu de
2018/08/20 202.179.30.194
Зочин
За энэ 2 л биш шуу.Дамба-Очирын Дарханы зам хэдэн хуний амийг авч одсон билээ? Энх-Амгалан болбол MCS гэдэг яамтай боллоо гэсэн кг.
2018/08/18 66.181.161.12
Зочин
Энхамгалан гэж нохор Чингис бондоос авсан очноон тэрбумын асуудалтай биз дээ
2018/08/18 172.58.33.99
hehe
Dambiin tam gedeg ni dahih uu
2018/08/17 66.181.160.104
эн
ээ бүү үзэгд тэд л биш шүү
2018/08/17 202.179.26.216
зочин
За даа Там -очир зам тээврийн сайд болвол Монгол улсын бүх зам тэр чигээрээ ТАМ болон хувирах биз ээ. Иймэрхүү ашиг сонирхлын илт зөрчилтэй, чадваргүй юмнуудыг сайд болговол улс оронд хохиролтой,намд
2018/08/17 202.179.31.242
хохо
Ногоон Чойжоо 2 жилийн өмнө 1 тэрбумыг өгч сангийн сайд болж байсан.
2018/08/17 103.111.68.3
МАН бол өтөөр дүүрсэн өмхий жорлон
Ханш нь одоо өсөөд 2 тэрбум хүрч байгаа биз дээ.
2018/08/17 103.111.68.3
ZOCHIN
J.ENHBAYR L HARAGDAJ BAINA.
2018/08/17 64.119.25.66
Энхбаяр
Содбаатарыг яасан бэ?
2018/08/17 64.119.25.112
Zochin
Ishh chaawaas daa!! Ene salbart yg unendee sahal Baterdene l meregjeleein hun n shuu dee!! Tegeed ch mash olon shine ajil ehluulcheed baidag.. Yaana daa Hurelsuhee.Chuulganaar ug n ogtsruulah ystoi..
2018/08/16 150.129.142.13
DABAA
J.Enhbauar snig tsergiin hun baibal zugeersen dee
2018/08/16 66.181.182.106
Zochin
Hongoriig udirdaj chadaagui horduulsan haygdal hun yamyg barah uu
2018/08/16 59.153.115.11
Bat
Enkhamgalan arai deer baihaa
2018/08/16 27.123.214.104
Kkk
Xen ch yalgaagui dee . Sarmagchin bsan ch xiisen bolood l yavna daa
2018/08/16 66.181.161.3
Иргэн
Дэд сайд нь мэргэжлийн хүн болсон юм. Сайдыг нь сайн улс төрчөөр тавьж салбарыг цэгцлүүлэх хэрэгтэй. Ж.Энхбаярын нэр явж байсан юу болсон бэ?
2018/08/16 202.21.106.152
Иргэн
Лүнгийн замаар нэр нүүргүй болсон Там-Очирыг нэр дэвшүүлэх санаа хэнд нь төрдөг байна аа
2018/08/16 202.21.106.152
Zochin
Дамба-Очироос бусад болж байна. Салбаочир хэрэггүй.
2018/08/16 64.119.20.188
Irgem
Damba5ochir.EnhAmaglan 2 daanch hereggui.Hytad hun.Buudliin ezen 2 heteggui.J.Enhbaur bol sain bn
2018/08/16 202.9.42.15
zochin
Yamar ch songolt alga heden hvnee eeljileed ergeldvvleed baih um bolobson hvchin muu uma
2018/08/16 66.181.186.110
Зочин
Дамба-очироор юу хийх вэ. Зам тавьж сураагүй хүн яам авч явна гэж гонжийнжоо блгүй дээ. Бямбацогт харин сүрхий дээ
2018/08/16 103.26.194.188